Tuesday, May 21, 2013

Улс төр судлал

Улс төр судлал хичээлийн семинар, бие даалтын ажлын удирдамж

Удирдамжийн бүтэц
  1. Хичээлийн кредит
  2. Хичээлийн зорилго
  3. Зорилт
  4. Цөм агуулга
  5. Сургалтын арга зүй
  6. Багшийн үйл ажиллагаа
  7. Оюутны үйл ажиллагаа
  8. Үнэлгээ
  9. Нөөц хэрэглэгдэхүүн
  10. Бие даалтын ажлын сэдэв
 Улс төр судлал
Кредит цаг: 2.0
Хичээлийн зорилго:
Ардчилсан нийгэм дэхь хүний эрх, эрх чөлөө, улс төрийн үнэт зүйлсийг ухамсарлан ойлгох, улс төрийн мэдлэг, бүхий иргэнийг хүмүүжүүлэх
Хичээлийн зорилт:
  1. Өмнөх мэдлэг дээрээ тулгуурлаж улс төрийн үйл явцыг ойлгож, мэдлэгээ гүнзгийрүүлэх
  2. Улс төрийн эрх үүргээ зөв ухамсарлаж улс төрийн харилцаанд оролцох
  3. Ардчилсан нийгэм төр түүний тогтолцооны талаар мэдлэгээ баяжуулах
  4. Ухамсартай бие хүн иргэнийг төлөвшүүлэх зэрэг нь энэ хичээлийн зорилт юм.
Хичээлийн цөм агуулга:
Улс төрийн тухай ойлголт, улс төрийн судалгаа шинжилгээний арга зүй, аргууд улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, улс төрийн засаглал , улс төрийн системийн онол, улс төрийн дэглэм, түүний төрөл, улс төрийн үзэл суртал, сонирхлын бүлэг, сонгууль сонгуулийн тогтолцоо, улс төрийн нам, улс төрийн ухамсар, соёлын хэм, хэмжээ, улс төрийн харилцааны өнөөгийн хандлага, даяарчлал, Монголын улс төрийн засаглал, иргэний нийгмийн тухай ойлголт, төрийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал зэрэг асуудлыг авч үзнэ.
Сургалтын арга зүй
Хичээл нь лекц семинарын гэсэн хоёр хэлбэрээр явагдах бөгөөд оюутныг хөгжүүлэх боловсруулах зорилгыг семинарын болон бие дааж хийх ажил дээр түлхүү анхаарна. Семинарын хичээлийг ярилцлагын арга дээр тулгуурлан хоорондоо харилцан ярилцах санал солилцох, мэтгэлцэх, бүлгээр ажиллах гэх мэт байдлаар хичээлийн агуулгыг оюутан, багш хамтран гаргана. Зохион байгуулалтын хувьд бүлгээр, хэсэгчилсэн байдлаар хичээлийг зохион байгуулана. Мөн бие даалтын ажлыг оюутнуудаар хийлгэж хэлэлцүүлэн, чөлөөт ярилцлага зохиох, тестээр үнэлэх, сэдэв сонгуулан оюутны бүтээлтйн сан бүрдүүлэх зэргээр хичээл зохион байгуулна.
Багшийн үйл ажиллагаа:
1. Лекц, семинарыг хичээлийн хөтөлбөрийн дагуу тэнхмийн эрхлэгчээр батлуулсан календарчилсан төлөвлөгөөний дагуу заах бөгөөд хөтөлбөрийг оюутнуудад танилцуулж багш ба оюутны хүлээх үүргийг тодорхой болгох;
2. Лекц, семинарын хичээлд ашиглах материалыг урьдчилан бэлтгэх;
3. Оюутнууд сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох боломж нөхцлийг бүрдүүлж өгөх;
4. Тухайн хичээлээр нэмэлт мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, хоцорч буй оюутнуудтай ажиллах үүднээс оюутантай бие даан ажиллах цагийн хуваарийг гаргах;
5. Оюутны суралцаж буй байдалд үнэлгээ дүгнэлт хийх;
6. Багшийн харилцааны ёс зүйг баримтлан ажиллах.
Оюутны үйл ажиллагаа:
  1. Тухайн сэдвийг ойлгож, сургалтанд бүтээлчээр хамрагдах;
  2. Өөрийн зүгээс хичээлийн бэлтгэлийг цаг тухайд нь бүрэн хангаж, өөрийгөө цаг ямагт хөгжүүлж байх;
  3. Сэдвийн хүрээнд ойлгоогүй зүйлээ чөлөөтэй асууж, үзэл бодлоо илэрхийлэх;
  4. Оюутны бие даан ажиллах графикийг мөрдөх;
  5. Сургалтын хөтөлбөрт тавигдсан шаардлагуудыг ухамсарлан биелүүлэх;
  6. Мэдлэгийг бүтээлчээр эзэмших үүднээс эрэл хайгуул хийж, орчин үеийн мэдээлэл олох аргуудыг ашиглах чадвартай байх.
Үнэлгээ:
Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ хичээлийн явцад хэр бие дааж ажилласан, мэдлэгээ бататгасан зэргийг хичээл дээрх илтгэл, ярилцлага, маргаан болон реферат, бие даалтын ажил зэргээ хийсэн байдлаар нь дүгнэхээс гадна, заасан сэдвийн дагуу тестийг авна. Тестийг нөхөх, сонгох, гүйцээх аргаар гүйцэтгүүлж дүгнэнэ. Улирлын шалгалтыг тестээр буюу амаар авна.
Дүгнэх журам
Ирц: 5
Явцын дүн: 15
Бие даалт: 30
Хөндлөнгийн шалгалт: 20
Улиралын шалгалт: 30
Улс төр судлал хичээлийн семинарын агуулга
Семинар ¹1
Улс төрийн ШУ-ны үүсэл, хөгжил судалгааны арга
  1. Улс төрийн шинжлэх ухааны хөгжил –эртний үе
  2. Улс төрийн шинжлэх ухааны хөгжил – дунд үе
  3. Улс төрийн шинжлэх ухааны хөгжил – сэргэн мандалтын дараах үе
  4. Улс төрийн шинжлэх ухааны хөгжил- орчин үе
  5. Улс төрийн шинжлэх ухааны ерөнхий аргууд /индукци, дедукци, анализ, синтез, харьцуулах, таамаглах…/
  6. Улс төрийн шинжлэх ухааны тусгай аргууд /Антропологийн хандлага, үйл ажиллагааны арга, шүүмжлэлт диалектик арга, түүхэн арга, системиийн арга, бихевиорист арга,.../
Ашиглах материал
1. М.Бямбажаргал. Улс төр судлал. УБ.2007 он. 6-9х
2. Улс төрийн шинжлэх ухаан.(ред.Ц.Ганболд) УБ. 2001 он. 8-15х
3. Ё.Довчин. Улс төр судлал. УБ.2002 он. 9-13х
4. Улс төр судлал (ред. Б.Дэлгэрмаа) УБ 1997 он. 2-5х
5. А. Цанжид. Улс төрийн шинжлэх ухаан. УБ.1997 он, УБ.1999 он. 17-26х
6. А.Жамбал “Улс төрийн сургаалийн түүх” УБ 2001 он
7. elesson.foodtech.edu.mn
Семинар ¹2
Улс төрийн засаглал
1. Улс төрийн засаглалын тухай ойлголт
2. Улс төрийн засаглалын нөөцүүд
3. Улс төрийн засаглалын механизм
4. Эрх мэдэл ба нэр хүнд
Ашиглах материал
1. М.Бямбажаргал. Улс төр судлал. УБ.2007 он. 6-9х
2. Улс төрийн шинжлэх ухаан. (ред.Ц.Ганболд) УБ. 2001 он. 86-99х
3. Ё.Довчин. Улс төр судлал. УБ.2002 он. 16-24х
4. Улс төр судлал (ред. Б.Дэлгэрмаа) УБ 1997 он. 111-125х
5. А. Цанжид. Улс төрийн шинжлэх ухаан. УБ.1997 он. 26-30х
6. elessons.foodtech.edu.mn
Семинар ¹3
Улс төрийн системийн хэв маяг
  1. Улс төрийн системийн оролт, гаралт, эргэх холбооны тухай ойлголт
  2. Улс төрийн системийн хэв маягууд
  3. Монгол дахь улс төрийн системийн өнөөгийн байдал
Ашиглах материал
1. М.Бямбажаргал. Улс төр судлал. УБ.2007 он. 17-21х
2. Улс төрийн шинжлэх ухаан. (ред.Ц.Ганболд) УБ. 2001 он. 184-201х
3. Ё.Довчин. Улс төр судлал. УБ.2002 он. 25-31х
4. Улс төр судлал (ред. Б.Дэлгэрмаа) УБ 1997 он. 7-21х
5. А.Цанжид. Улс төрийн шинжлэх ухаан. УБ.1997 он. 26-30х
6. elessons.foodtech.edu.mn
Семинар ¹4
Төр: үүсэл онцлог шинж чиг үүрэг
  1. Төрийн тухай ойлголт
  2. Төрийн үүсэл, хөгжлийн тухай онолууд /эцгийн эрхт ёсны онол, гэр бүлийн онол, хүчирхийллийн онол, ангийн тухай онол…/
  3. Төрийн засаглалын хэлбэр /хаант засаглал, бүгд найрамдах засаглал- ерөнхийлөгчийн засаглал-парламентын засаглал-холимог засаглал
  4. Төрийн байгууламж /нэгдмэл, холбооны, конфедераци буюу тусгаар тогтносон улсуудын нэгдэл/
  5. Төрийн чиг үүрэг
  6. Эрх зүйт төр
  7. Социал төр
Ашиглах материал
1. М.Бямбажаргал. Улс төр судлал. УБ.2007 он. 21-27х
2. Улс төрийн шинжлэх ухаан.(ред.Ц.Ганболд) УБ. 2001 он.
3. Ё.Довчин. Улс төр судлал. УБ.2002 он. 31-45х
4. Улс төр судлал (ред. Б.Дэлгэрмаа) УБ 1997 он. 84-110, 172-183х
5. А.Цанжид. Улс төрийн шинжлэх ухаан. УБ.1997 он. 94-98, 103-110, 114-128х
6. Л.Өлзийсайхан .Парламент. УБ 2001 он
7. Ц.Тэрбиш .Монголын парламентын үүсэл хөгжилт. УБ 2003 он
8. elessons.foodtech.edu.mn


Нөөц хэрэглэгдэхүүн
1. Н.Жамбалжав, Ц.Цэвээнсүрэн. Улс төр судлалын бүдүүвчлэлийн цомог. УБ.2001 он
2. Н.Лүндэн дорж “Төрийн онол” УБ 1997 он
3. УТБА-ын лекцийн эмхэтгэл. УБ 1999 он
4. УТБА-ын лекцийн эмхэтгэл. УБ 2000 он
5. УТБА-ын лекцийн эмхэтгэл. УБ 2001 он
6. УТБА-ын лекцийн эмхэтгэл. УБ 2003 он
7. УТБА-ын лекцийн эмхэтгэл. УБ 2004 он
8. Б.Батчулуун “Улс төр гэж юу вэ? УБ 1999 он
9. Д.Лүндээжанцан “ Монгол дахь төрийн эрх мэдэл хуваарилалт” УБ 2001 он
10. “Монгол улс дахь сонгуулийн тогтолцоо” УБ 2000 он
11. С.Базарпүрэв. Улс төрийн шинжлэх ухааны хураангуй лекц. УБ.2005 он
12. Д.Боаз. Либертарианизм. УБ 2005 он
13. Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан “Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал” УБ 1997 он
14. Д.Содномгомбо “Улс төрийн соёл, түүний монгол дахь төлөвшлийн асуудал” УБ 2000 он
15. М.Санждорж “Монголын төрийн түүхээс” УБ.1998 он
16. А.Юндэндорж. Ардчилсан нийгмийн тулгуур зарчмууд УБ.2000 он
17. Монгол улс дахь сонгуулийн тогтолцоо. УБ 2000 он
18. Иргэний нийгмийн онол практикийн зарим асуудал. УБ.1997 он (ред. Г.Чулуунбаатар)
19. Ю.Атар Ардчилсан тогтолцоонд шилжих үеийн төр нийгмийн харилцааны асуудлууд. УБ.2001 он
20. Б.Дашдэмбэрэл, Г.Ганбаяр. Харьцуулсан улс төр судлал УБ.2004 он
21. Т.Гантулга. Улс төрийн зөвшилцөл. УБ.2001 он
22. Монгол Улсын Гадаад бодлогын хөх ном 2006
 Улс төр судлал хичээлийн бие даалт
д/д
Бие даалт
тэмдэглэл
хугацаа
Оноо
1
Бие даалт I
Реферат бичиж, хамгаалах
7 дахь долоо хоног
20
2
Бие даалт II
Монгол улсын иргэний эрх, үүрэг
12 дахь долоо хоногт
10
Рефератыг бичихдээ М.Бямбажаргал. Илтгэл эсээ бичих заавар гарын авлагыг ашиглах
Реферат бичих сэдвүүд
1. Олон нийтийн байгууллага
2. Шахалтын бүлэг
3. Улс төрийн шинжлэх ухааны тухай ойлголт
4. Засаглал
5. Улс төрийн засаглал
6. Цэргийн засаглал
7. Улс төрийн дэглэм
8. Улс төрийн нам
9. Сонгууль
10. Сонирхлын бүлэг
11. Төрийн бус байгууллага
12. Лобби
13. Авилга
14. Либерализм
15. Консерватизм
16. Корпоратизм
17. Бүлгийн тухай онол
18. Ерөнхийлөгчийн засаглал
19. Парламентын засаглал
20. Тоталитар дэглэм
21. Авторитар дэглэм
22. Ардчилал
23. Даяаршил
24. Иргэний нийгэм
25. Эрх зүйт төр
26. Төр
27. Олон улсын харилцаа
28. Улс төрийн соёл
29. Улс төрийн ухамсар
30. Улс төрийн хошуучлал
31. Улс төрийн систем
32. Мандат
33. Феминизм
34. Улс төрийн сонирхлын бүлэг
35. Улс төрийн оролцоо
36. Сонирхлын бүлгийн нөлөөлөх арга хэрэгсэл
37. Улс төрийн бүлэглэл
38. Жагсаал цуглаан зохион байгуулах
39. Улс төр дэх ёс суртахуун
40. Улс төрийн хямрал
41. Сонирхлыг илэрхийлэх
42. Сонирхлыг нэгтгэх
43. Сонгуулийн өмнөх ухуулга
44. Сонгуулийн өмнөх ов мэх
45. Олигархийн төмөр хууль
46. Улс төрийн гүн ухаан
47. Платоны улс төрийн үзэл сургаал
48. Аристотелийн улс төрийн үзэл суртал
49. Күнзийн улс төрийн үзэл суртал
50. Монголын төрт ёсны үзэл суртал
51. ХХ зууны америкийн үзэл суртал
52. Улс төрийн ноёрхол
53. Монгол дахь ардчиллын түүх
54. Монголын улс төрийн зүтгэлтэнүүд
55. Орчин үеийн улс төрийн системийн хэв маягууд
56. Орчин үеийн ардчилсан төрийн эрх мэдлийн хувиарлалт
57. Улс төрийн сөрөг хүчин түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг
58. Шууд ба төлөөллийн ардчилал
59. Сонгуулийн технологи
60. Сонгогчдын үйл байдал
61. Хүний эрх: түүх, орчин үе
62. Бие хүний улс төрийн нийгэмшилт
63. Улс төрийн бэлэгдэл
64. Геополитик
65. Улс төрийн уламжлал
66. Улс төрийн оролцоо
67. Өнөөгийн монголын нийгмийн оюун санаа-үзэл суртлын хөгжил
68. Дундад зууны улс төрийн үзэл санаа
69. Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны хөгжил
70. Чингис хаан ба монголын төрт ёсны үзэл санаа
71. Монголын нууц товчоо ба монголын төрт ёсны үзэл суртал
72. Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил
73. Монгол улсын гадаад бодлого
74. Сонгуулийн системүүдийн харьцуулалт: давуу ба сул тал
75. Глобальчлал ба үндэсний эрх ашиг
76. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу 4 дэх засаглал
77. Гүйцэтгэх засаглал
78. Олон улсын байгууллагуудын оролцоо
79. НҮБ-ийн үүрэг, ач холбогдол
80. Европын холбоо
81. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
82. Т.Гоббс , Ж.Локк нарын үзэл санаа
83. Төр шашны асуудал
84. Сэргэн мандалтын үеийн улс төрийн сэтгэлгээний түүх
85. Улс төрийн модернизаци
86. Монгол дахь авилгын өнөөдрийн байдал
87. Харьцуулсан улс төр судлал
88. Ардчиллын загварууд
89. Үндэсний бахархал
90. Монгол дахь улс төрийн намуудын түүх
91. Монгол дахь улс төрийн сонгууль, сонгуулийн түүх
92. Бүгд найрамдах засаглал, түүний үүсэл хөгжил
93. Дорно дахины улс төрийн сэтгэлгээний түүх
94. Харизм ба улс төрийн засаглал
95. Монгол дахь эрх мэдлийн хувиарлалт
96. Улс төрийн домог
97. Монгол орон ба геополитиз
98. Шахалтын бүлэг
99. Улс төрийн зөвшилцөл
100. Монгол дахь иргэдийн улс төрийн оролцоо
101. Монгол дахь парламентын засаглалын хөгжил
102. Монгол дахь үндсэн хуульт засаглалын үүсэл хөгжил
103. Монголын хаадын улс төрийн үзэл баримтлал
104. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал
105. Улс төрийн PR
106. Монгол дахь улс төрийн PR
107. Улс төрийн сэтгэл судлал
108. НАТО, түүний үүсэл хөгжил
109. Элитийн онол
 Мэтгэлцээний сэдвүүд
  1. Прагматизм зөв зүйтэй үзэл мөн үү?
  2. Авилга мөнхийн зүйл мөн үү?
  3. Хүнлэг хүн байх ёстой юу? Мэдлэгтэй хүн нийгэмд хэрэгтэй?
  4. Лоббизм байх ёстой зүйл мөн үү?
  5. Намууд фракцтай байх нь зөв үү?
  6. Төрөөс хэвлэл мэдээлэлд хяналт тавих нь зүйтэй.
  7. Олон улсын маргаантай асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэх нь буруу
  8. Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зүйтэй.
  9. Нийгэм ядуучдаа халамжлах үүрэгтэй.
  10. Хүн амын өсөлтийг төрөөс зохицуулах нь зүйтэй.
  11. Шашин төр тусгаар байх нь зүйтэй.
  12. Шашны олон урсгал нийгэмд аюултай.
  13. Хүүхдийн хүмүүжилд олон нийтийн оролцоо хангалтгүй байна.
  14. Дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлж буй орнуудыг НАТО цэргийн хүчээр түрэмгийлэх нь зүйтэй.
  15. Нийгмийн сайн сайхан байдлыг хангахын тулд хэвлэл мэдээлэлд төрөөс хяналт тавих нь зүйтэй.
  16. Байгалийн баялгийг хойч үедээ зориулан хадгалах нь өнөө үеийнхний төлөө зарцуулахаас дээр
  17. Үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор хүний эрх ашгийг хохироох нь буруу
  18. Ардчилсан нийгэмд дуулгаваргүй байдлыг хүлээн зөвшөөрнө.
  19. Хамгийн бага татвар авдаг засаглал сайн засаглал мөн
  20. Монголд парламентын засаглал тогтох зөв зүйтэй.
  21. Монгол улс уул уурхайн баялаг дээр тулгуурлан хөгжих нь хөгжлийн гарц мөн.
  22. Улс төр бидний амьдрал дахь нөлөөлөл
  23. Феминизм хортой үзэл мөн үү?
  24. Эрх мэдэл түүний үнэ цэнэ
  25. Нэр хүнд засаглал олж авах хэрэгсэл мөн үү?
  26. Ардчилал бол засаглалын хамгийн шилдэг тогтолцоо
  27. Монгол дахь улс төрийн системийн тогтолцоо зөв үү?
Жич: доорх сэдвүүд нь семинарын тодорхой сэдвүүдтэй холбоотой бөгөөд тухайн сэдэв бүхий семинар орох өдөр сэдвийн дагуу мэтгэлцээн явуулна.